Welcome to my site! |
Гэнэт аврагч ирвэл би л лав эсэргүүцнэЖоохон хүүхдийг зодох үед хүнд мэдрэгддэг адгууслаг, хэрцгий, хилэнтэй, улам их зодоод баймаар, илүү чанга чарлуулмаар, өршөөл аврал эрсэн харц нь хүртэл үзэн ядмаар, хэнч хамгаалж чадахгүй нь улам хорхой хүргэм, алах ч эрхтэй юм шиг санагдах тийм мэдрэмжийг хүн төрлөхтөн эрт дээр цагаас мэдэрч, туршсаар ирсэн байх юм. Хэдэн жилийн өмнө нэг сонин дээрээс 5-настай (байхаа) охиноо гадуурхаж үргэлж зодож нүдэж байдаг нэг эмгэний тухай уншиж байсан юм. Охин өнчин, эх нь байсан бол охиноо арай ч тэгж зодохгүй байсан. Даанч үхцэн. Нэг өдөр охиныг хүзүүнийх нь ороолтоор боогоод алцан гэсэн. Урьд нь ч байнга хүзүүнийх нь ороолтоор боодог байсан, бүр муужирч унатал нь боодог байсан гэж байгаа. Юу ч мэдэхгүй, эмгэнээс өөр хамгаалах хүнгүй нялх охиныг өмдөндөө бааж шээлээ гэж зодно. Сүүлдээ охин хүзүүний ороолт харахаараа л айж салгалж чичирдэг болцон байсан гэж гэрч “хөршүүд” нь мэдүүлж байна лээ. Гэмгүй охин өөрт нь юу тохиолдоод байгааг ч ойлгохгүй, нэг танихгүй буруутанд гомдож, цусаар уйлж зогссон биз. Бас 1 ойрын жишээ: Би багадаа 15 орчим насандаа төрсөн дүүгээ (бид хоёр 4 –н насний зөрүүтэй) үгэнд орсонгүй, хэдэрлэлээ, хэгжүүн байна, нүдний харц чинь надаас дальдчиж байх ёстой гэдэг шалтгаанаар аймшигтай зоддог байсан. Дэгээ төмрийг (10мм диаметртэй 1-1,5 метр урт) тахийтал нь гар, бие хөлрүү нь балбана. Дүү орилж болихийг гуйхад нь нүд харанхуйлаад, цээжрүү 1 юм огшоод улам нүдэж өгнө. Ямар азаар гар хөлийг нь хуга цохичоогүй юм. Одоо манай дүү бол тэрнийг эргэж санахдаа багын явдал гэж санадаг байх. Харин би үргэлж гэмшиж явдаг. Энэ харгислалыг дахин давтахгүй гэж өөртөө үглэдэг. Дахиад зөндөө олон жишээ байна. Хүүхдийг тамлаж алсан тохиолдол хүний түүхэнд 1000, 1000-аараа байгаа. Монголд одоо ч хүүхдээ зоддог эцэг, эхүүд зөндөө. Өөрсдийгөө лаг соёлжсон гэж бодож байвал эндүүрэл! Учир нь хүний сэтгэлийн гүнд нуугдаж байдаг адгуусны дур тачаал хэзээ ч бүр мөсөн алга болохгүй улам нууц байдалд шилжчээд тэндээ байж л байна. Хэн тэрнийг суга татаж ил гаргаад зургыг нь авч нет-р цацах бол? Дахин ирэх аврагчуу? Бурханы харуулсан тэр аврагч удахгүй би эргэж ирнээ тэр цагт хэнч нус нулимсандаа холилдоод байхгүй амар сайхнадаа жаргана гэж хэлчээд явсанаас хойш 2000 жил өнгөрлөө. Хэн ч ирсэнгүй. Гэмгүй зовж шаналсан хүүхэд, эмэгтэйчүүд, эгэл ардын нулимас дэлхийн цөм хүртэл нэвчсэн байх. Бурхан минь биднийг хурдан авраачдээ, одоо дахиж хориотой жимс хэзээ ч идэхгүй, ойлголоо, ухаарлаа, таниж мэдлээ гэж 1000 орилоод нэмэр алга. За яахав энэ цаг үед биш юм гэхэд 50 ч юмуу 100-жилийн дараа тэр өдөр ирлээ гэж бодъё. Тэр цагт бүх хүмүүс, амьд байгчид, үхэгсэд бүгд, бас гэмгүй охин, охиныг алсан эмгэн, охины эх 3 гар гараасаа барилцаад “Бурхан минь таны хүслээр болог”, “Бид нар одоо дахин 1 гэр бүл болсон”, “Бидэнд эдлүүлсэн зовлонд тань гялайлаа”, “Аврагч бол хамгын агуу нь” гэж дуулцгааж байг. Харин энэ цаг үед цусаар уйлж байсан гэмгүй охины өсийг яаж тайлах вэ Бурхан минь? Яахав охин: “Би түүнийг уучилсаан, энэхүү аврагдсан дэлхийд хэнч зовох ёсгүй тиймд эмээг зүгээр орхичих” гэж хэлж байж болох юм. Тэгж хэллээ ч гэсэн энэ шудрага биш байна! Яг одоо л тэр хүүхдийг зодохоо больж, энэрч, хайрлаж чадаагүйгээс хойш хойшид хэнч тэр гэмгүй хүүхдийн өсийг бүрэн авч, сэтгэлийг нь тайтгаруулж чадахгүй. Би эсэргүүцэж байна. Охины гомдлыг өөрт нь орхи. Шудрага бус байна. Америк кинонд яагаад цагдаа нар хамгын сүүлд ирдэгийг мэдэхүү? Цагдаа ирэхээс өмнө гол баатар маань хамаг хэцүү ажлыг нь хийцэн найз охинтойгоо үнсэлцээд зогсож байдгыг санаж байнуу? Энэ бол 20-р зуунд хүн төрлөхтний өөрсдийн зүрх сэтгэлээс гарсан мөрөөдөл. Аврагчыг ирэхэд бүх юмыг нь бэлдцэн. Бараг л ирэх хэрэггүй шахуу байсиймөө гэцэн, дооглонгуй ширтээд зогсож байх гэсэн мөрөөдөл. Гэхдээ цагдаа ирэх нь сайхан санагддаг тээ. Цагдааг дагаад сэтгүүлчид ирнэ, зурагтаар гарна. Гоёштээ. Хүний хийсэн тэнгэрлэг үйлийг бүх орчлон мэдэж аваг. Хэдэн гол санааг Достоевскийн “Кармазовийн хөвүүд” –ээс хусчлаа. Номын тухай: 10:10 - 2008-01-20 - Сэтгэгдэл бичих
аврагчийг илгасч уншвал...биш ээ, аврагч хүртэл уншвал..
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Гэнэт аврагч ирвэл би л лав эсэргүүцнэ - Энэ насанд эдэлсэн ял хойд насанд хүчинтэй байдаг болуу? - Auto Cad-n Aplication Tool soliltsohyy? - Altnii ninja bolohyy? - hamaatnyydtaigaa arhidah ch demii dee demii Найзууд |